Мэдээ мэдээлэл (222/247)

  Сүхбаатар аймгийн хэмжээнд сүүлийн 11 жилийн хугацаанд ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэхтэй холбоотойгоор 71 удаагийн үйлдвэрлэлийн осол гарч, гурван иргэн амь насаа алдсан байна. Харин 2018 он гарсаар нэг осол бүртгэгдэж, мөн нэг иргэн амь насаа алдсан байна.

Дээрх 71 ослыг ангилж үзвэл 45,4 хувийг уул уурхайн осол, 29 хувь нь төрийн байгуулгуудад гарсан осол эзэлж байгаа юм. Ослын ихэнх хувийг хугарал гэмтэл эзэлж байна.

Тиймээс үйлдвэрлэлийн ослыг бууруулж, урьдчилан сэргийлэх ажлыг дээшлүүлэх зорилгоор нэн тэргүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал уриан дор зохион байгуулсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал-Эрүүл ахуй” сэдэвт аян нэг сарын хугацаанд үргэлжилж, өнөөдөр хаалтаа хийлээ. Аянд төрийн байгууллагуудыг олноор хамруулж чадсан нь хамгийн том үр дүн гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа. Нэг сарын хугацаанд 60 гаруй байгууллагын 700 гаруй ажилтанд сургалт явуулж, ХАБ эрүүл ахуйн чиглэлээр ямар үйл ажиллагаа явуулах, энэ чиглэлийн хууль дүрмийн заалтууд, эрсдлээс хэрхэн өөрийгөө хамгаалах ёстой зэрэг чиглэлээр мэдээлэл өгчээ.

Мөн аяны хүрээнд оролцогч байгуллагуудын дунд зарласан ХАБ, Эрүүл ахуйг эрхэмлэгч байгууллага болзолт уралдаанд Баруун-Урт сумын гуравдугаар БДС, "Жаахан шарга" театр зэрэг байгууллагууд шагналт байранд шалгарав. 
 
                                                                                                                                       Эх сурвалж: montsame.mn