Мэдээ мэдээлэл (225/239)

Сүхбаатар аймагт Зүүн бүсийн хүн амын эрүүл мэндэд нөлөөлж буй эрсдэлд хүчин зүйл эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, эмч, эмнэлгийн мэргэжилтний эрдэм шинжилгээний ажлыг эрчимжүүлж, туршлага солилцох зорилгоор “Зүүн бүсийн эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал” зохион байгуулагдаж байна. Тус зөвлөгөөнд аймгийн удирдлагууд болон АШУИС-ийн эрдэм шинжилгээ, хөгжлийн бодлого эрхэлсэн дэд захирал АШУ-доктор профессор Б.Мөнхбат, АУ доктор Ц.БилэгтсайханАУ доктор Д.ОюунбилэгАУ доктор Д.Гантуяа Нийгмийн ухааны доктор С.Хандмаа нар оролцож байна. Мөн Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Хэнтий аймаг болон сумдын 120 гаруй эмч мэргэжилтнүүд оролцлоо. Эрдэм шинжилгээний хуралд 110 эмч мэргэжилтэний 42 судалгааны бүтээлийг англи монгол хэл дээр эмхтгэн гаргасан бөгөөд  Онол практикийн хуралд дээрх дурьдсан аймаг сумдын судлаач эмч нар судалгаа шинжилгээний бүтээлээ ирүүлжээ.