Мэдээ мэдээлэл (227/251)

"БҮХ НИЙЙТЭЭР МОД ТАРИХ ӨДӨР"-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлиг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг зохион байгуулахаар аймгийн Засаг даргын 2018 оны А/168  дугаар захирамж, БОАЖГ-ын даргын 2018 оны 66 дугаар тоот албан бичгийг албан байгууллага, агентлаг болон сумдын Засаг дарга нарт хүргүүлж ажлыг зохион байгууллаа.

“Тарьц суулгац-2018” үзэсгэлэн худалдааг “Сүхбаатар-Ойжуулалт” сум дундын ойн ангитай хамтран Баруун-Урт суманд Зүүн бүс худалдааны төвд зохион байгуулав. Үзэсгэлэн худалдаанд “Сүхбаатр-Ойжуулалт” сум дундын ойн анги, “Ойжуулалт-хайлааст”ХХК, “Шаргын модод цэцэрлэг”ХХК, Баруун-Урт сумын 6-р багийн иргэн Д.Лутсүх, Цэцэг клубын гишүүн Б.Сумъяа тасалгааны ургамалаар,Түмэнцогт сумын “Буман чацаргана” нөхөрлөл өөрийн тарьж ургуулсан тарьц, суулгацаар оролцсон.Үзэсгэлэнгээр 10 төрлийн мод сөөгний суулгацыг иргэдэд нийлүүлж,заавар зөвлөмжөөр хангаж ажиллаа.

Бүх ниййтээр мод тарих ажлын хүрээнд аймгийн хэмжээнд 131 албан байгууллагын 1336 иргэн оролцож 7724 ш мод сөөгийг тарьж, 25.858.300 төгрөгийг зарцуулсан байна.