Мэдээ мэдээлэл (240/251)

Сүхбаатарчууд  баяр наадмаа 2018 оны 07 сарын 09-11-ны  өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүллээ. Баяр наадам өргөн дэлгэр , нар хур тэгширсэн сайхан болж өнгөрлөө.  Энэ жилийн баяр наадмын онцлог нь “Хандлагаа өөрчилж цэвэрхэн наадацгаая” уриатай байсан бөгөөд наадмын үеэр хоггүй цэвэрхэн наадах зорилгоор  ААНБ-ууд болон сум орон нутгийн захиргаад хамтран  олон талт арга хэмжээ зохион байгуулж ажиллаа.

Тухайлбал: Сум болгон “Хандлагаа өөрчилье цэвэрхэн наадацгаая” уриалгыг хэвлүүлэн наадмын талбайд байршуулах, наадмын үеэр үйл ажиллагаа явуулж буй ААНБ-ууд уриалгыг гаднаа байршуулан наадамчдад ухуулга сурталчилгаа хийх, иргэд олон нийтийг уриалсан Хандлагаа өөрчилж цэвэрхэн наадацгаая шторк бэлтгэж телевиз болон мэдээллийн хэрэгсэлээр цацах, “1 уут хог 1 сугалаа” аяныг зохион байгуулж давхардсан тоогоор 300 гаруй хүүхдийг урамшуулах, оюутан залуусыг наадмын тайлбайд ажиллуулан хоггүй цэвэрхэн наадахад иргэдэд уриалах,  наадмын оройны шоу арга хэмжээн дээр “Өргөн зугаалга цэмцгэр талбай” уралдааныг зарлаж 10 хүнийг урамшуулах зэрэг арга хэмжээнүүдийг үр дүнтэй зохион байгууллаа.

Дээрхи арга хэмжээнээс хамгийн сонирхолтой бөгөөд үр дүнтэй ажил нь “ 1 уут хог 1 сугалаа”  арга хэмжээ байсан.  Сугалаа бүр хонжвортой байсан бөгөөд супер хонжвор нь ундаг дугуй 2 ширхэг, скутер, ролек гэх мэт. Аянд нийт давхардсан тоогоор 300 гаруй  хүүхэд оролцсон бөгөөд 5 тн хогийг цуглуулан наадмын талбай болон морь барианы газар хоггүй цэвэрхэн наадах нөхцөл боломжийг бүрдүүлж ажилласан үр дүнтэй ажил боллоо.