Мэдээ мэдээлэл (258/324)

“ДАВС БАГАТАЙ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖЬЕ” аян өнөөдөр орон даяар нээлтээ хийлээ. Үйл ажиллагааг аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар нээж Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хүнсний үйлдвэр, хоол үйлдвэрлэлийн салбарын нийт ажилчдад аяны арга хэмжээндээ идэвхтэй оролцож, амжилт гаргахыг хүслээ. Энэ хүү аяны зорилго үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнс болон хоол үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний давсны агууламжийг бууруулахад аж ахуйн нэгжийг татан оролцуулах замаар давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, түүнчлэн иоджуулсан давсны дотоодын үйлдвэрлэл, чанар аюулгүй байдлын хяналтыг сайжруулах юм.