Мэдээ мэдээлэл (260/350)

Монгол Улсын ардчилсан шинэ үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ой, шороон гахай жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан болж байна. Барилдаанд аймаг цэргийн цолтой 64 бөх зодоглолоо. Энэхүү арга хэмжээг ИТХ, ЗДТГ, аймгийн Үндэсний бөхийн холбоо, Биеийн тамир спортын газар хамтран зохион байгуулж байгаа бөгөөд улсын цол авсан Улсын харцага Ш.Мөнгөнбаатар, Монгол Улсын начин Б.Батжаргал нарт хүндэтгэл үзүүлж мөнгөн шагнал гардууллаа. Мөн энэ үеээр Монгол улсын заан “Жавхлант”бөхийн дэвжээний үүсгэн байгуулагч Ц.Магалжавт Сүхбаатар аймгийн үндэсний бөхийн барилдааныг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буйг үнэлэн талархал илэрхийлж мөнгөн шагнал гардууллаа.