Мэдээ мэдээлэл (261/346)

УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

01 дүгээр сарын 21-ний өдрийн Даваа гараг
Албан байгууллагын удирдлагуудын шуурхай хурал 100 ирцтэй боллоо. Ээлжит хурлаар АНЭ-ийн дарга Ц.Хүрэлбаатар, аймгийн ИТХ-ын НБД А.Чулуунбат, ЦГ-ын дэд дарга, хошууч Г.Цоодол болон бусад хүмүүс мэдээлэл хийлээ. 
Үүнээс онцолбол, Сүхбаатар аймгийн хэмжээнд томуу томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж, АНЭ-ийн хүүхдийн тасагт 68 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас хоёр хүүхдийн бие хүнд байна. өвчний тархалт бага насны буюу 0-1 насныханд илүү хүнд хэлбэрээр тусч байгааг онцоллоо. Мөн ирэх 02 дугаар сард өвчний дэгдэлт хамгийн өндөр байхыг анхааруулаад, цэцэрлэгийн үйл ажиллагааг хаах шаардлага гарч болзошгүйг анхааруулав.
Аймгийн цагдаагийн газраас өгсөн мэдээллээр он гарсаар аймгийн хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зөрчил гаргах тохиолдол ихсэх хандлагатай байна. мөн сар шинийн баяр дөхсөнтэй холбоотойгоор орон байрны хулгай нэмэгдэж байгаа тул иргэдийг сонор сэрэмжтэй байж, Цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллахыг анхаарууллаа.
Шинэ үндсэн хууль батлагдсан өдрийн хүрээнд 01 дүгээр сарын 23-нд аймгийн ИТХ, ЗДТГ-тай хамтран үндэсний бөхийн барилдаан зохион байгуулна. Энэ үеэр шинээр цол авсан бөхчүүдэд давхар хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ болно гэдгийг аймгийн ИТХ-ын ажлын албанаас мэдээллээ.