Мэдээ мэдээлэл (263/324)

Засгийн газрын хуралдаанаар Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, хошой аварга малчин, аварга тариаланч хамт олныг тодрууллаа.

1. Улсын "Аварга малчин"-аар:
- Сүхбаатар аймгийн Онгон сумын гуравдугаар багийн малчин Ёндонжамцын Төгсмандах, Дарьганга сумын нэгдүгээр багийн малчин Гомбосүрэнгийн Доржцэрэн, Сүхбаатар сумын дөрөвдүгээр багийн малчин Шагдарын Өвгөнхүү, Асгат сумын дөрөвдүгээр багийн малчин Батнацагийн Эрдэнэбат, Эрдэнэцагаан сумын гуравдугаар багийн малчин Сэнгийн Сарангэрэл, Наран сумын нэгдүгээр багийн малчин Дэмчигийн Эрдэнэсамбуу;

2. “Улсын хошой аварга малчин”-аар:
Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Тэгш багийн малчин Дамдины Баярсайхан нарыг шалгарууллаа.

Энэ жил "Улсын аварга малчин"-аар тодорсон нийт малчид малаа төлөөр нь өсгөж сүүлийн гурван жил нутгийнхаа амьжиргааны түвшин доогуур, цөөн малтай 1250 гаруй өрхөд 73 мянга гаруй толгой мал өгч малжуулсан байна. Мөн малынхаа чанарыг сайжруулж, мал аж ахуйн салбарт таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулжээ.

Улсын аваргуудыг тодруулахдаа холбогдох журмын дагуу 75 шалгуур үзүүлэлтээр дүгнэдэг юм. Аваргуудын шагналыг Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баярын өмнө олгох юм.

Монгол Улсын "Хошой аварга" болон " Аварга малчин"- аар тодорсон малчиддаа баяр хүргэе.