Мэдээ мэдээлэл (264/346)

УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
Шуурхай зөвлөгөөний эхэнд аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар албан байгууллагуудын уялдаа холбоо, ажилчид цаг баримтлахтай холбоотой асуудал болон аймаг орон нутгаас хэрэгжүүлж буй дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг ханган ажиллах талаар анхаарууллаа.
Зөвлөгөөний үеэр Баруун-Урт сумын ИТХ, Аймгийн Цагдаагийн газар, ЭМГ, Статистикийн хэлтэс, УЦУОШГ-аас мэдээлэл хийлээ.
Аймгийн ЭМГ-ын дарга Д.Эрдэнэтуяа, Эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийг дэмжих сантай хамтран Баруун Урт суманд хэрэгжүүлж эхлээд буй “ТЭМБҮҮ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЬЕ, ИЛРҮҮЛЬЕ” төслийн талаар мэдээлэл өгсөн юм. Энэхүү төслийн хүрээнд хийгдэх ажлуудыг иргэдэд танилцуулж, тэмбүү өвчнөөс сэргийлэх сургалт сурталчилгаа, гарын авлага тараасан бөгөөд 284 мянган хүнд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаад байна.Энэ ажил цаашид үргэлжилэн явагдана гэдгийг хэллээ.
2018 оны жилийн эцсийн өрх хүн ам, малын тооллогоор аймгийн өрх 267-оор өсч 18,3 мянга, хүн ам 1078-аар өсч 62,4 мянгад хүрчээ. Харин мал сүрэг дөрвөн төрөл дээрээ өсч 3,7 саяд хүрсэн мэдээллийг Статистикийн хэлтсийн дарга Т.Эрдэнэбт өглөө. 
Цаг агаарын 7 хоногийн урьдчилсан мэдээг УЦУОШГ-ын дарга Энхбаяр мэдээллээ. Солигдмол үүлтэй, Цас орохгүй, Салхи ихэнх хугацаандаа баруунаас 4-9 м/с, 8,9-нд нийт нутгаар 12-14 м/с хүрч явган шуурна. Шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. 
Улмаар шуурхай зөвлөгөөний төгсгөлд аймгийн Засаг дарга хэлсэн үгэндээ “Энэ долоо хоногоос эхлэн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг Улаанбаатар хотноо холбогдох бүх яамуудад ажиллана. 2019 онд хөрөнгө оруулалт, төсөв хөтөлбөрийн чиглэлээр нэлээдгүй ажил төлөвлөгдсөн байна. Энэ онд бид хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааг оновчтой, үр дүнтэй, дэс дараалалтай ажиллах тал дээр онцгой анхаарч ажиллах ёстой. Улсын төсвөөр хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлыг зураг төсөв, газрын асуудлыг нэн түрүүнд төлөвлөж ажиллах хэрэгтэй.” гэдгийг холбогдох салбарын удирдлагуудад анхаарууллаа.