Мэдээ мэдээлэл (265/304)

Аймаг, орон нутаг, салбарынхаа хөгжил дэвшил, хүн ардын сайн сайхны төлөө эзэмшсэн мэргэжил, авьяас билэг, хүч хөдөлмөрөө дайчлан, тогтвортой амжилт гаргаж хамт олноо хошуучлан ажилласан доорх нэр бүхий иргэдийг Сүхбаатар аймгийн 2018 оны “Салбарын тэргүүний ажилтан”-аар шалгаруулж, энгэрийн тэмдэг, мөнгөн шагналаар шагналaa. Аймгийн “Төр захиргааны салбарын тэргүүний ажилтан”-аар Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газрын дарга Намжилийн Түмэнжаргал

-Аймгийн “Эрүүл мэндийн салбарын тэргүүний ажилтан”-аар Аймгийн Нэгдсэн эмнэлэгийн төрөх тасгийн нярайн сувилагч Алтангэрэлийн Хэрлэнтөгс 
-Аймгийн “Боловсролын салбарын тэргүүний ажилтан”-аар “Баруун-Урт сумын ерөнхий боловсролын 1-р сургуулийн физикийн багш Отгонбаатарын Оюунтуяа 
-Аймгийн “Соёл, спортын салбарын тэргүүний ажилтан”-аар “Аймгийн Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, ахлах ахлагч Зоригтын Баясгалан
-Аймгийн “Хууль зүй, тусгай чиг үүргийн салбарын тэргүүний ажилтан”-аар Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Дашнямын Борхүү 
- Аймгийн “Дэд бүтцийн салбарын тэргүүний ажилтан”-аар Дөрвөлж ОНӨҮГ-ын слесарь, механик Дэндэвдоржийн Гантулга

-Аймгийн “Хөдөө аж ахуй, байгаль орчны салбарын тэргүүний ажилтан”-аар Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газрын мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга Дашдонойн Хуягбаатар 
-Аймгийн “Санхүүгийн салбарын тэргүүний ажилтан”-аар Байгаль орчин, аялал жуулчлалын газрын бичигт боомт дахь байцаагч Далхаасүрэнгийн Мягмарсүрэн 
-Аймгийн “Худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний салбарын тэргүүний ажилтан”- Баян тал ХХК-ний захирал Гунгаагийн Орхонтуяа