Мэдээ мэдээлэл (267/346)

2018 ОНЫ МОНГОЛ УЛСЫН "ОНЫ ОНЦЛОХ" хүүхдээр шалгарлаа

2018 ОНЫ МОНГОЛ УЛСЫН "ОНЫ ОНЦЛОХ" хүүхдээр шалгарсан Баруун-Урт сумын 1-р сургуулийн сурагч Э.Мөнхоргил болон дасгалжуулагч багш А.Сувд-Эрдэнэ нарыг Аймгийн Засаг дарга хүндэтгэн хүлээн авч уулзалт хийлээ. Засаг даргын зүгээс Э.Мөнхоргил хүүгийн 2018 онд улс, олон улс, тив дэлхийн чанартай тэмцээнээс 13 медаль хүртсэн бахдам амжилтуудыг үнэлэн сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэж Аймгийн жуух бичиг болон гарын бэлэг гардууллаа.