Мэдээ мэдээлэл (268/371)

Аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр цэвэрлэх байгууламж барих төслийн гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа. 
2019 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Дорноговь, Булган, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл зэрэг таван аймагт шинээр цэвэрлэх байгууламж баригдах юм.
Энэ хүрээнд аймгийн төвийн хуучирч үр ашиггүй болсон, уур амьсгалын эрс тэс нөхцөлд тохиромжгүй байгууламжийг хоногт 3000 м3 бохир ус хүлээн авч цэвэрлэх хүчин чадалтай шинэ байгууламжаар солих ажил хийгдэх юм.