Мэдээ мэдээлэл (269/346)

Аймгийн ИТХ-ын ээлжит долоодугаар хуралдаан 100 хувийн ирцтэй болж байна. Хуралдаанаар аймгийн Засаг даргын 2018 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, нийт төлөөлөгчдийн 87,8 хувийн саналаар хангалттай гэж дүгнэлээ. Мөн АН-ын бүлгийн зүгээс 2020 онд МАН-ын мөрийн хөтөлбөр хэрэгжих боломжгүй гэдгийг албан ёсоор мэдэгдсэн юм. Харин аймгийн Засаг даргын үйл ажиллагааны үндсэн чиглэлийг дэмжиж, цаашид хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ.