Мэдээ мэдээлэл (271/304)

5000 орчим иргэнд хүрч үйлчлэх байгууламж юм

Аймгийн засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу хөдөөгийн иргэдэд холбооны үйлчилгээг хүртээмжтэй болгох зорилгоор орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Асгат, Халзан, Онгон, Эрдэнэцагаан, Мөнххаан Түвшинширээ сумдыг хамрах 60-ын овоо, 100-ын овоо, Бүрэнцогтын уурхай, Баянтэрэм, Баянцагаан багуудын 211, 212-р байранд байршил бүхий 5 газарт утасгүй болон өргөн зурвасын сүлжээ байгуулах ажлыг батлагдсан зураг, төсвийн дагуу амжилттай хийж, ашиглалтанд орууллаа. Тус ажлыг “КЭЙ ӨҮ ЭМ ЭМ ЖИ ЭЛ” ХХК хийж гүйцэтгэсэн ба улсын комисс ажлын гүйцэтгэлийг хангалттай гэж үнэллээ. 
Дээрх газруудад хийгдсэн хээрийн сайтууд нь баг, сум, аймгийн төв, аялал жуулчлалын бүс, Улаанбаатар хот орох улс, орон нутгийн чанартай гол замын маршрутын дагуу байрласан ба 8 сумын 1500 орчим өрхийн 5000 орчим иргэнд хүрч үйлчлэх байгууламж юм.