Мэдээ мэдээлэл (273/346)

Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль тогтоомж, эрчим хүч хэмнэх үндэсний хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх дэд хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах, эрчим хүчний хэмнэлтийн ач холбогдол, үр ашгийг дээшлүүлэх талаар албан байгууллага, иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох зорилго бүхий “Эрчим хүчний хэмнэлт, зохицуулалт үр ашгийг дээшлүүлэх нь” сэдэвт сургалт 11 дүгээр сарын 07-ны өдөр аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгуулагдлаа. 
Тус сургалтанд Аймгийн Засаг даргын орлогч, Эрчим хүч хэмнэх дэд хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн гишүүд, албад агентлагын дарга эрхлэгч, тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллага, иргэдийн төлөөлөл оролцлоо.
“Эрчим хүч хэмнэлтийн тухай” хууль, “Эрчим хүч хэмнэх үндэсний хөтөлбөр”, Эрчим хүчний хэмнэлтийн бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх зэрэг ерөнхий сэдвийн дор хэлэлцүүлэг зохион байгуулж, санал бодлоо солилцов.
Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан “Эрчим хүч хэмнэх дэд хөтөлбөр” боловсруулах ажлын хэсэгт “Эрчим хүчний тухай” хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар Эрчим хүчний зохицуулах хорооноос зөвлөмж, чиглэл өглөө.