Мэдээ мэдээлэл (275/324)

Зам арчлалт, засварын "Талын зам" компани нь Мөнххаан суманд шуурхай ажлын хэсгийн шинэ байртай боллоо. Аймгийн Засаг дарга уг арга хэмжээнд оролцож ЗТХЯ-наас болон Аймгийн шагналыг хамт олноо манлайлж ажилласан ажилчдыг шагнаж урамшуулахын зэрэгцээ "Талын зам" компанийн захирал Т.Бямбадорж аймгийн хүндэт тэмдгээр шагнагдлаа. "Талын зам" буюу хуучнаар "Зам анги" гэж олонд нэршсэн тус компани нь Мөнххаан суманд байрлах шуурхай ажлын хэсгийн ажилчид нь 35 жил таван ханатай гэрт байрлаж ажилласаар иржээ. Мөн энэ жил ЗТХЯ-наас цоо шинэ автогридер буюу шороо тэгшлэгч, мөн ковш машин хүлээж авсан. 2004 оноос хойш техникийн шинэчлэл огт хийгдээгүй "Талын зам" компанид энэ нь том хөрөнгө оруулалт болсон юм.