Мэдээ мэдээлэл (276/304)

Монгол –Оросын найрсаг харилцаа , хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, түүний дотор орос хэл, оросын соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор ОХУ-ын ЭСяам, Оросын шинжлэх ухаан, соёлын төв, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэл, АЗДТГ хамтран зүүн бүсийн орос хэлний олимпиад, орос дуу шүлгийн уралдаан зохион байгуулж байна.

Сүхбаатар аймгийн ОХУ-д их дээд сургууль төгсөгчид, үе үеийн орос хэлний багш нарын дунд Москва орчмын үдэш, Эрхүүгийн хавараа...дурсах Дурсамж уулзалт үдэшлэг зохиогдох юм байна.

Олимпиадад шагналт байр эзэлсэн сурагчдад ОХУ-ын их, дээд сургуульд тэтгэлгээр суралцах эрх бүхий Гэрчилгээ олгож мөн шалгарсан багш нарыг ОХУ-д мэргэжил дээшлүүлэх курст үнэ төлбөргүй суралцах эрхээр шагнах юм байна.