Мэдээ мэдээлэл (278/350)

Аймгийн Засаг даргын 2016-2020 он хүртэлх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу Хүүхэд гэр бүл залуучууд хөгжлийн газартай хамтарч “ЭМЭГТЭЙЧҮҮД БИДНИЙ-ХӨГЖИЛ БА ОРОЛЦОО” эмэгтэйчүүдийн зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Арга хэмжээг Засаг дарга Ж.Эрдэнэбаатар нээж Эрхэм хүндэт ээжүүд, эмэгтэйчүүдийн амрыг айлтган мэндчиллээ. Тэрээр хэлэхдээ энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулснаар Эмэгтэйчүүдийн эрхийн асуудлыг чухалчлан үзэж, охид эмэгтэйчүүдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх , хүчирхийллийг таслан зогсоох талаар аймгийн хөгжлийн бодлого шийдвэрт тусгах, хүүхэд өсвөр үеийг хөгжүүлэх, Залуучуудын хөгжлийн хөтөлбөрт эмэгтэйчүүдийн дуу хоолой, саналыг тусгахыг бид зорьсон юм. Аймгийн Гэр бүл, Хүүхэд, Өсвөр үе, Залуучуудын дэд хөтөлбөрүүд удахгүй батлагдан гарах бөгөөд эмэгтэйчүүдийн хөгжлийн асуудлаар саналыг та бүхний оролцоотой тусгахаар ажиллаж байгаа юм бидэнд үнэтэй хувь нэмэр саналаа оруулахыг хүсэж зөвлөгөөнд амжилт хүслээ.