Мэдээ мэдээлэл (280/353)

БОАЖЯ болон Аймгийн Засаг даргын бодлого шийдвэрт тусгагдсаны дагуу “Ганга нуур орчмын гидрогеологийн болон усны балансын судалгаа” –ны ажил өнгөрсөн онд хийгдсэн байна. Байгаль хамгаалагчийн байр, ГН:3-р цооногийг ашиглалтын худагт шилжүүлэн тоноглох инженер угсралт хийх, нуурын хажууд орших Оргих, Баян булаг, Дагшин булгийн ундарга, мөсний үзэгдэл горимын судалгааны ажиглалтын харуул нээх, байнгын мониторингийн сүлжээ байгуулах зэрэг ажлууд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж энэ сарын 3-ны өдөр бүрэн дууссан байна. Сувгийн ажил стандартын шаардлагад нийцсэн хуванцар хоолой угсарч хоолойн ёроолоос дээш 0,50м зузаантай элс, элсэнцэр хөрсөөр хучилт- овоолго хийж овоолгын 2 талыг m-1 налууд хайрган дэвсгэртэй чулуун өрлөгөөр бэхэлгээ хийгдсэн бөгөөд бетон трапец суваг, шороон трапец Цооногийн дулаалга, хамгаалалтын суваг Энэ нь өөрөө оргилдог цоонгийг хөлдөлтөөс хамгаалж амсарыг дулаалж чулуулгын овоолго зэрэг ажлыг бүрэн хийж дууссан байна. Дарьгангын БЦГ- ын хамгаалалтын захиргаанаас дээрхи ажлын гүйцэтгэлд байнгын хяналт тавьж хамтран ажиллажээ.