Мэдээ мэдээлэл (283/337)

Сүхбаатар аймгийн Дарьганга суманд харилцаа холбоо, шуудангийн төрийн цахим үйлчилгээний салбар нээгдлээ. Салбар нь Сүхбаатар аймаг төдийгүй Монгол Улсын хэмжээнд анхдагч бөгөөд жишиг салбар болж буй. 

Нутгийн ард иргэд цахим үйлчилгээний тусламжтайгаар  төрийн олон үйлчилгээг нэг дороос авах боломжтой. Төрсний гэрчилгээ, нийгмийн даатгалын шимтгэлийн төлөгдсөн байдал, гэрлэлтийн лавлагаа гээд арав гаруй төрлийн мэдээлэл лавлагааг өөрийн хурууны хээ болон иргэний цахим үнэмлэхний туслмажтайгаар маш богино хугацаанд авах юм.

Дарьганга болон бусад хөрш зэргэлдээх сумдын иргэд ч тус төвөөр үйлчлүүлэх боломжтой юм. "Энэ үйлчилгээ иргэдийн цаг завыг хэмнэсэн, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулсан маш чухал ажил болсон. Хэрвээ энэхүү салбар амжилттай байвал цаашид бусад сумдад ч тус үйлчилгээг нэвтрүүэх бүрэн боломжтой" гэж аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын дарга Д.Болдмаа хэллээ. "Монгол шуудан" ХХК, "Мэдээлэл холбооны сүлжээ" ХХК, "Үндэсний дата төв" хамтран дээрх салбарын үйл ажиллагааг ийнхүү амжилттай эхэлжээ.