Мэдээ мэдээлэл (287/346)

Төрийн жинхэнэ албан хаагчийн сул орон тоог нөхөн сонгон шалгаруулалтад тэнцсэн 12 алба хаагч эзэмшсэн мэргэжил, эрхэлсэн ажилдаа үнэнчээр зүтгэхээ илэрхийлж, тангарагаа өргөлөө.

Монгол Улсын төрийн захиргааны албан хаагчийн тангарах өргөх ёслолын ажиллагаа аймгийн ЗДТГ-т болж, тангараг өргөсөн албан хаагчдад аймаг орон нутгийн удирдлагууд баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.

Нийт 50 гаруй залуу шалгалт өгснөөс дээрх 12 алба хаагч тэнцсэн байна. Тэд бүгд өдгөө аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, Мал эмнэлгийн алба, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газар, Дарьганга сумын ЗДТГ зэрэг төрийн захиргааны байгууллагуудад ажиллаж байна.                                               

                                                                                                                                                      Эх сурвалж: montsame.mn