Мэдээ мэдээлэл (288/324)

Сүхбаатар аймгийн Боловсролын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн семинар энэ сарын 24,25-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Зөвлөгөөний үеэр Боловсролын байгууллагуудын 2018 оны үйл ажиллагааны үнэлгээ дүгнэлт, цаашид хамтран ажиллах талаар хэлэлцлээ. БСУГ-ын тоон болон чанарыг үнэлгээгээр 2018 оны ажлаа амжилттай дүгнүүлж бүрэн дунд сургуулиас тэргүүн байр Баруун Урт сумын 1-р сургууль, дэд байр Баруун Урт сумын 4-р сургууль, гутгаар байр Баруун Урт сумын 3-р сургууль, суурь боловсролын сургуулиас тэргүүн байр Уулбаян сумын ЕБС, дэд байр Дарьганга сумын ЕБС, гутгаар байр Асгат сумын ЕБС, хүүхдийн цэцэрлэгээс сумдын цэцэрлэгүүдээс тэргүүн байр Түмэнцогт сумын цэцэрлэг, дэд байр Сүхбаатар сумын цэцэрлэг, гутгаар байр Мөнххаан сумын цэцэрлэг, аймгийн төвийн цэцэрлэгүүдээс тэргүүн байр 8-р цэцэрлэг, дэд байр 2-р цэцэрлэг, гутгаар байр 11-р цэцэрлэгүүд эзэллээ. Аймгийн удирдлагууд багш ажилчдын ёс зүй болон чадвартай боловсон хүчнээ дэмжиж ажиллах ур чадварыг нэмэгдүүлэх тал дээр онцгой анхаарч ажиллахыг анхаарууллаа. 2018 оны ажлаа амжилттай дүгнүүлж байр эзэллэж сайн ажилласан хамт олонд баяр хүргэж шагнал гардууллаа.

 

                                                                                                                                                  П.Чимидлхам

 

                                                                                                                                           П.Чимидлхам