Мэдээ мэдээлэл (289/324)

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Тэгш багийн малчин Дамдины Баярсайханд “Улсын хошой аварга малчин” цол тэмдгийг гардуулж өглөө. Тэрээр 2018 оны жилийн эцсийн мал тооллогоор мал сүргээ таван төрөл дээр нь өсгөн 5000 гаруй мал тоолуулжээ. Малаа өөрөө маллахаас гадна сумынхаа арван өрхийг туслах малчнаар ажиллуулдаг. Малчиддаа төллөх малынхаа болон сувай малын 20 хувийг тогтмол өгдөг байна. Мөн жил бүр малчдаа идэш хоолоор хангаж, цалинжуулахаас гадна нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд хамруулдаг аж. Д.Баярсайхан нь нийт мал сүргийнхээ тоогоор болон 3,6 мянган толгой хонь тоолуулсан амжилтаараа аймагтаа тэргүүлсэн байна. Түүний хувьд 2006 онд сумын сайн малчин, 2007 онд мянгат малчин, 2011 онд аймгийн аварга малчин, 2014 онд улсын аварга малчин болж, дөрвөн жилийн хугацаанд улсын аварга малчны болзлоо бататган ийнхүү хошой аврага малчин боллоо

         

                                                                                                                                                                П.Чимидлхам