Мэдээ мэдээлэл (291/350)

Сүхбаатар аймагт Орон нутгийн авто замын байнгын хяналтын пост өнөөдөр буюу 2019 оны 1-р сарын 30 ны өдөр ашиглалтанд орлоо.
Нээлтэнд Аймгийн Засаг даргын орлогч Т.Мөнхболд Баруун-Урт сумын засаг дарга М.Идэрбат нар оролцлоо. Тус пост нь байнгын ажиллагаанд орсноор Зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, урьд болон энэ онд үйлдэгдсэн эзэн холбогдогч тогтоогдоогүй гэмт хэргийг илрүүлэх, улсын болон орон нутгийн босоо, хэвтээ улсын чанартай авто замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад онцгой үүрэг гүйцэтгэх болно гэдгийг Цагдаагийн газрын дарга Цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан нээлтийн үеэр онцоллоо