Мэдээ мэдээлэл (293/350)

Баруун-Урт сумын 6-р багийн иргэн өндөр настан Бизьяа овогтой Цэрэнлхамынд Аймгийн засаг дарга Ж.Эрдэнэбаатар шинийн нэгний энэ сайхан билэгт өдөр хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардууллаа. Тэрээр Сүхбаатар аймгийн хамгийн өндөр настан бөгөөд 101 насыг зооглож буй буурай юм. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс жил бүрийн сар шинийн баярыг тохиолдуулан 100-аас дээш насны өндөр настнуудад хүндэтгэл үзүүлэн, гарын бэлэг илгээдэг уламжлалтай. Уламжлал ёсоор илгээсэн бэлэг, мэндчилгээг аймгийн Засаг дарга гардуулан өглөө.