Мэдээ мэдээлэл (294/313)

MERIT төслийн зүгээс олборлох салбарын төрийн захиргааны төв байгууллагууд болон төсөл хэрэгжүүлж буй Дорнод, Сүхбаатар, Төв, Дундговь аймгуудын төлөөллүүдийг оролцуулан Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээний талаар туршлага солилцох, уул уурхай болон байгаль орчны талаар тулгамдаж буй зарим асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, санал боловсруулан холбогдох байгууллагуудад хүргүүлэх удирдах ажилтны уулзалт хэлэлцүүлэг өнгөрсөн сард зохион байгуулагдлаа. Уулзалтад оролцогчид нь орон нутгийн хамтын ажиллагааны гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтийг хангах талаар харилцан мэдээлэл солилцож, байгаль орчин, уул уурхайн хяналт үнэлгээнд тулгамдаж буй асуудлын талаар санал бодлоо солилцон, сайн туршлагыг нэвтрүүлэх талаар хэлэлцлээ.