Мэдээ мэдээлэл (295/337)

Аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг 2 сарын 13-ны өдөр Баяндэлгэр,Түвшинширээ сумдад ажиллалаа. Засаг даргын Тамгын газрын ажилтнуудтай уулзаж нөхцөл байдалтай танилцсан ба иргэдтэй нээлттэй уулзалт хийлээ. Сумдын Засаг дарга нар болон мэргэжилтнүүд нийгэм, эдийн засаг, бүтээн байгуулалтын талаар товч танилцууллаа. Засаг даргын зүгээс хэлэхдээ 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээ”болгож зарласан. Энэ дагуу төрийн байгууллагын бүх шатанд, төрийн албан хаагч бүр сахилга бат, ёс зүйтэй, шударга байж, иргэдийн санал, хүсэлт, гомдлыг түргэн шуурхай шийдвэрлэн, хариуг нь тухай бүр өгч ажиллахыг сануулсан ба аймаг орон нутгийн зүгээс ч онцгой анхаарч ажиллахаа хэллээ. Мөн өнгөрсөн онд хийгдсэн томоохон бүтээн байгуулалтын ажил ба олон царцанги байдалд орсон барилга бүтээн байгуулалт болон улс төржилтийн асуудал цэгцэрч 2 нам нэг зүгт харж ажиллаж байгаа гэдгийг ч мөн уулзалтын үеэр төрийн албан хаагч иргэдэд танилцуулсан юм. Аймгийн засаг дарга Сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн төвийн ажиллагсадтай уулзаж тэдэнд тулгамдаж байгаа асуудлуудтай танилцаж дэмжиж ажиллахаа илэрхийллээ.