Мэдээ мэдээлэл (296/313)

Аймгийн тэргүүний сумаар шалгарсан Уулбаян суманд Засаг дарга Ж.Эрдэнэбаатараар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр буюу 2 сарын 14-ний өдөр ажиллаж байна. Тус сумын төсөвт байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж иргэдтэй нээлттэй уулзалт хийлээ. Уулбаян сумын Засаг дарга Д.Шижирбаатар уулзалтын эхэнд томоохон бүтээн байгуулалтын ажлаа танилцуулахын зэрэгцээ өнгөрсөн 4 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн олон зорилгодоо бид хүрсэн бөгөөд аймгийн тэргүүний сум болохын тулд нэлээдгүй чармайж ажилласнаа ч мөн дурдлаа. Засаг дарга Ж.Эрдэнэбаатар өнгөрсөн онд Сүхбаатар аймаг өрсөлдөх чадварын дүнгээрээ 18-аас наймд эрэмбэлэгдсэн энэ үр дүнд Засаглалын үзүүлэлт дээгүүр орсон ба энэ онд хийгдэх томоохон бүтээн байгуулалтаа ч мөн танилцууллаа. Үүнд: Дулааны цахилгаан станцын өргөтгөл, Баруун-Урт-Асгат-Бичигт хооронд 274 км засмал замын асуудал хүчтэй яригдаж байгаа бөгөөд хэлэлцээрийн шатанд байгаа, ХАҮПарк байгуулагдах ажил Засгийн газрын түвшинд хүргэгдсэн, Манай аймгийн иргэдийн амьжиргааны гол түвшин мал аж ахуй учир Эрүүл бүсийн цогцолбор бий болгох энэ хүү ажил нь төслийн шатанд, Азийн хөгжлийн сангаар орчин үеийн стандартад нийцсэн цэвэрлэх байгууламж барих, цэцэрлэг 2, сургууль 2, соёлын төв 2, Баруун-Урт суманд 960 хүүхдийн сургууль, зэрэг дээрх ажлууд Сүхбаатар аймгийн хэмжээнд төлөвлөгдөж байгаагаас зарим ажил хийгдэж эхэлснийг онцоллоо. Уулзалтын төгсгөлд Засаг дарга аймаг орны хувьд ч Уулбаян сумыг улсын тэргүүний сум болгох нь бидний зорилго болж байгаа гэдгээ мөн илэрхийлсэн бөгөөд Аймгийн тэргүүний сумаар шалгарсан та бүгдэд талархал илэрхийлж Улсын тэргүүний сум болохын төлөө хамтран ажиллана гэдгээ хэллээ.