Мэдээ мэдээлэл (297/313)

Аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг төрийн байгууллагууд болон иргэдийн санал хүсэлтийг сонсох зорилгоор баруун бүсийн 5 сумдад ажиллаа. Дээрх сумуудад тулгарч байгаа асуудал энэ жил нийт нутгаар цасан бүрхүүл бага тогтосноос мал ундны усаар хомс байгаа учир худаг усны асуудлыг нэн даруй шийдвэрлэж өгөх хүсэлтийг иргэд хамгийн их тавьлаа. 2019 оны улс болон орон нутгийн төсөвт гүний худаг гаргах ажил хангалттай хэмжээнд тусгагдаагүй ч олон талын дэмжлэг тусламжтайгаар хамтран уг асуудлыг шат дараатай шийдвэрлэх болно гэдгээ аймгийн Засаг дарга илэрхийллээ. Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг сумдын сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн төв зэрэг төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлыг сонссон юм. Дулаан алдагдалт өндөр байгаа зарим сумдын хуучны барилга байгууламжид аймаг орон нутгийн зүгээс дэмжлэг үзүүлж шугам, сүлжээний асуудлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо.