Мэдээ мэдээлэл (299/313)

 Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласан. Үүний хүрээнд Сүхбаатар аймаг зүүн бүсийн хэмжээнд жишиг нэг цэгийн үйлчилгээний төв байгуулахаар болжээ. Одоогоор төвийн байрны асуудал яригдаж байгаа бөгөөд шийдэгдсэн тохиолдолд шууд засвар үйлчилгээг эхлүүлэх аж.

Тус төв ашиглалтад орсноор иргэд төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, цаасан дамжлагагүйгээр шууд авах боломжийг бүрдүүлэх юм байна.

 

Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жилийн хүрээнд дээрх төвөөр дамжуулан төрийн байгууллагын бүх шатанд төрийн албан хаагчид сахилга бат, ёс зүйтэй, шударга байж, иргэдийн санал, хүсэлт, гомдлыг түргэн шуурхай шийдвэрлэн, хариуг нь тухай бүр өгч ажиллахыг аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар үүрэг болгосон ба аймаг орон нутгийн зүгээс ч үүн дээр онцгойлонанхаарч ажиллана гэлээ. Мөн энэ нь ганц нэг жилийн уриалганы хүрээнд ийм байх бус, цаашид хэвшмэл болгох ёстойг ч хэлж байлаа.