Мэдээ мэдээлэл (306/346)

Аймгийн Засаг даргын орлогч Т.Мөнхболдоор ахлуулсан ажлын хэсэг Эрдэнэцагаан сум болон Бичигт боомтод өнгөрсөн долоо хоногт ажиллаа.

Хилийн бүс орчим үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, аж ахуй нэгж төрийн байгууллагуудын ажлын нөхцөл байдалтай нэг бүрчлэн танилцсан юм. Төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн удирдлагаар хангах, тухайн хил орчмын газар нутгийг баг болгох хүсэлтийг судалж иргэдтэй уулзалт хийсэн юм.
Иргэдээс суурьшлын бүсийг тогтоох, ундны ус, тоосжилт хуурайшилт ихтэй, амьдрах орчин нөхцөл муу, багийн эмчтэй болох зэрэг олон асуудлуудыг тавьсан юм. 
Засаг даргын орлогчын зүгээс тухайн нөхцөл байдлыг биеэр үзэж, танилцаж, асуудлыг бодитой харах нь чухал байгааг хэлсэн юм. Мөн бид дээрх асуудлыг Хил хамгаалах зөвлөлийн хурал болон Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар оруулж онцгой анхаарч ажиллаж шийдвэрлэхээ илэрхийллээ. 
Бичигт боомтод ажиллах үеэр тухайн бүс орчмын замыг тэмдэгжүүлэх, замбараагүй хог хаягдал болон хогийн цэгийн асуудлыг шийдвэрлэсэн юм.