Мэдээ мэдээлэл (308/350)

2019 онд хамтран ажиллах үр дүнгийн гэрээг байгууллаа

Төсвийн ерөнхийлөн захирагч буюу аймгийн Засаг дарга сумдын засаг дарга нартай болон аж ахуй нэгж, албан байгууллагын дарга нартай 2019 онд хамтран ажиллах үр дүнгийн гэрээг байгууллаа.

Төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулж буй тус үр дүнгийн гэрээний гол зорилго бол Засгийн газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, улс аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хангах, улс орон нутгийн төсөв, төсөл хөтөлбөрийн хөрөнгөөр хэрэгжих ажил, арга хэмжээ, түүний чанар, үр дүнг тодорхойлох, талаар сумын Засаг дарга, агентлаг, адбан байгууллагын дарга эрхлэгч нар тухайн жилд хүлээх үүрэг хариуцлагыг тодорхой болгож, тус бүр үйл ажиллагаагаа оновчтой төлөвлөж ажиллах юм.