Мэдээ мэдээлэл (309/346)

Сүхбаатар аймгийг 2028 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн бодлогын баримт бичгийг эрдэм шинжилгээ судалгааны байгууллага, Хүний хөгжлийн судалгаа ТББ гүйцэтгэж байгаа юм. Тус багийн төлөөлөл доктор Г.Баттүвшин, Мөнхцэрэн нар аймгийн хөгжлийн хэтийн төлөв, цаашид анхаарах асуудал, боловсруулж буй баримт бичгийн ерөнхий танилцуулгыг аймаг, сумд, агентлагийн удирдлагуудад танилцуулж тэдний санал хүсэлтийг сонслоо.

Доктор Г.Баттүвшин Хөгжил төлөвлөлтийн бодлого, бизнес эрхлэгчид, эрдэм шинжилгээний байгууллагууд хамтын оролцоон дээр зөв төлөвлөлтийг гаргах нь аймаг орны хөгжилд чухал бөгөөд маш том боломж бий гэдгийг хэллээ. Аймгийн удирдлагын зүгээс санал гаргасны дагуу уг баримт бичгийн төслийг холбогдох мэргэжлийн хүмүүсийн хүрээнд дахин хэлэлцүүлж, аймгийн ИТХ-д оруулан батлуулахаар боллоо.

Уг баримт бичгийн төсөлд иргэд, төрийн бус байгууллага хувийн хэвшлээс санал авч байгаа юм. Баримт бичгийн төслийг аймгийн вэб сайтад байршуулах юм.