Мэдээ мэдээлэл (313/350)

Мах боловсруулах үйлдвэртэй болно

Аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатараар ахлуулсан ажлын хэсэг Асгат суманд ажиллаа.

 Мал сүргийг эдийн засгийн эргэлтэд зохистой оруулах, мах махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, хүнсний боловсруулах салбарын тогтвортой хөгжлийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр нийт 48,0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий “Махны үйлдвэр болон хорио цээрийн байгууламжийн цогцолбор” төслийг улсын хэмжээнд 4 аймагт хэрэгжүүлэхээр шийдвэрлэсний нэг нь Сүхбаатар аймаг юм. Энэхүү асуудлыг Асгат суманд хэрэгжүүлэхээр шийдвэрлэж сумын удирдлага, ИТХ-ын төлөөлөгч нартай санал солилцож эрүүл бүс тогтоох боломж бүхий газрыг сонгон хэмжилт хийж холбогдох хуулийн дагуу цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

 

Тус төслийн хүрээнд мах боловсруулах үйлдвэр, тариалангийн талбай, малын тэжээлийн үйлдвэр, эрүүл бүс, бэлчээрийн бүс цогцоороо шийдэгдэж эцсийн дүнд орон нутгаасаа нэмүү өртөг шингэсэн малын махыг экспортод гаргах мөн ажлын байр нэмэгдэх боломж бүрдэх юм.

 

                                                                                                                                                  П.Чимидлхам