Мэдээ мэдээлэл (317/337)


Айлчлалын хүрээнд аймгийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат, аймгийн Засаг даргын орлогч Т.Мөнхболд, аймгийн Засаг даргын орлогч Б.Ганцогт болон холбогдох албаны хэлтсийн дарга, мэргэжилтнүүд угтан авч аймаг орны өнөөгийн байдал болон цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар ярилцсан юм. 
МАСАТО ТАКАОКА хэлэхдээ: Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламж өвсний үндэс хөтөлбөрийн хэрэгжилт өмнөх онуудад амжилттай хэрэгжсэнд талархал илэрхийлж цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болсондоо таатай байна гэдгээ илэрхийлсэн юм. Мөн энэ үеэр Эрдэнэмандал хийд, Угсаатны зүйн музей, Цайрт минерал ХХК-ны үйл ажиллагаатай танилцаж нөхөрсөг уулзалт хийсний сацуу төлийн дуу цангинах өрнүүн ажилд бэлтгэж буй малчны хотонд зочилсон юм. Мөн ахлах ангийн сурагчдад Япон улсад суралцах боломж, сургалтын тэтгэлэгүүдийн талаар мэдээлэл өгч багш хүүхдүүдтэй нээлттэй ярилцлаа. 
Өвсний үндэс хөтөлбөр нь 1998 оноос хойш манай Аймагт тасралтгүй хэрэгжиж байгаа бөгөөд эмнэлгийн барилга, засвар, үйлчилгээ, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, усан хангамжийг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг мэргэжлийн сургалтанд хамруулах, эмэгтэйчүүдийг чадавхижуулах мэргэжлийн сургалтанд хамруулах, боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийх зэрэг олон тусламжийг үзүүлсэн юм. Энэ уулзалтын үеэр ч мөн Түмэнцогт сумын цэцэрлэгт 200 сая төгрөгний засвар хийгдэхээр шийдэгдлээ.