Мэдээ мэдээлэл (319/337)

Аймгийн засаг дарга Ж.Эрдэнэбаатар тэргүүтэй 20 хүний бүрэлдэхүүнтэй баг БНХАУ-ын ӨМӨЗО-ы Зүүн үзэмчин хошуу, Улиастай хотод хоёр хоногийн ажлын айлчлал хийгээд ирлээ. Айлчлалаар хоёр орны цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцэж, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм.
Сүхбаатар аймаг, БНХАУ-ын ӨМӨЗО-ы зүүн үзэмчинхошуу улиастай хоттой эртний найрсаг харилцаатай байсаар ирсэн. Гэсэн хэдий ч одоогийн аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэаатарын хувьд засаг даргаар сонгогдсоноосоо хойш тус улсад албан ёсны айлчлал хийгээгүй байсан юм. Тиймээс энэ удаад өөрийн биеэр холбогдох хүмүүсийн хамтаар очиж хамтын найрсаг харилцаагаа илүү бататгасан нь энэ юм. Айлчлалын эхний өдөр улиастай хотын үндэстний хүүхдийн цэцэрлэг, ажил мэргэжлийн сургууль, музей, спортын төвийн үйл ажиллагаатайтанилцсан юм Улиастай хотын засгийн ордонд ажлын уулзалтыг хийж, хамтын ажиллагааны талаар хэлэлцэн хамтран ажиллах санамж бичигт талууд гарын үсэг зурлаа.