Мэдээ мэдээлэл (321/324)

Сангийн сайдын 228-р тушаалаар “Орон нутгийн хөгжлийн сангийн журам” шинэчлэгдэн батлагдсаны дагуу “ОНХС-н үйл ажиллагааг төлөвлөх, хөрөнгө оруулалтын үнэлгээ болон тэргүүлэх ач холбогдлоор нь эрэмбэлэх” арга зүйг эзэмшүүлэх сургалтыг орон даяар зохион байгуулж байгаа юм. Үүнтэй холбогдуулан Дэлхийн банкны улсын секторын мэргэжилтэн Бадамчимэгээр ахлуулсан ажлын хэсэг Сүхбаатар аймагт ажиллалаа. Тус ажлын хэсэг аймгийн Засаг даргын тамгын газрын дарга П.Мөнхжаргалаар ахлуулсан Чадавх бэхжүүлэх багийнхантай уулзаж, ОНХС-н үйл ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, “Тогтвортой амьжиргаа-3” төслөөс дэмжиж ажиллах сайн туршлагыг хэрэгжүүлэх дэд төслийн талаар санал солилцлоо. Энэ үеэр Төлөвлөлтийн шатанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд төслийн зүгээс Мөнххаан, Эрдэнэцагаан, Асгат, Наран Уулбаян сумдад дэмжлэг үзүүлж ажиллахаар болсон юм. Мөн Аймгаас нарийн мэргэжлийн эмч нарын баг, төсөвт байгууллага, агентлагуудын алба хаагчдаас бүрдсэн баг БИНХ зохион байгуулах үеэр баг бүрт ажиллуулахаар шийдвэрлэжээ.