Мэдээ мэдээлэл (322/324)

Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар болон Боловсрол, соёл, урлагийн газар хамтран “Хүүхдийн асуудлаар үүрэг хүлээгчдийн салбар дундын анхдугаар зөвлөгөөн”-ийг 2019 оны 04-р сарын 03-ны зохион байгуулж байна. 
Зөвлөгөөнийг Аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Ж.Эрдэнэбаатар нээж үг хэллээ. Тэрбээр хүүхдийн асуудлаар салбар бүртээ үүрэг хүлээн ажиллаж байгаа төрийн албан хаагчид, иргэний нийгэм, олон улсын байгууллагын төлөөлөл, иргэд олон нийт, эцэг эхчүүд, зөвлөгөөний төлөөлөгчдөд Хүүхдийн төлөө зөвлөлийн Тэргүүн болон нийт хүүхэд багачуудын нэрийн өмнөөс талархал илэрхийлээд Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хүүхэд бүр эрүүл аюулгүй орчинд өсөж, хүмүүжих, хөгжих, сурч боловсрох, үзэл бодлоо илэрхийлэх, нийгмийн амьдралд оролцох, хамгаалагдах үндсэн эрхийг хангахад чиглэсэн зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.
МУ-ын Ерөнхий сайд 15 үүргийг бүх аймаг нийслэлийн Засаг дарга нарт өгсөн. Энэ үүрэгт хүүхдийн асуудал нэлээд том байр суурь эзэлж байгаа бөгөөд Хүүхдийн амь нас үрэгдэх явдлыг таслан зогсоох чиглэлээр шийдвэртэй арга хэмжээ авч ажиллахыг үүрэгдсэн. Мөн аймгийн Засаг даргын 2019.03.21-ний өдрийн А/143 дугаар захирамжаар албан байгууллага, аж ахуй нэгж бүрт эцэг эхийн зөвлөлийг байгуулан ажиллуулах Энэ шийдвэрийг хамтдаа хэрэгжүүлж үр дүнг нь жилийн эцэст тооцож аюулгүй орчинг бүрдүүлэх ажлыг шат шатандаа хийж, хүүхдэд ээлтэй аймаг болохын төлөө хамтдаа урагшилж ажиллая хэмээн уриаллаа.

Салбар дундын анхдугаар зөвлөгөөнд 400 гаруй төлөөлөгч оролцож буй бөгөөд ГБХЗХГ-ын дарга О.Балжинням Сүхбаатар аймгийн хүүхдийн эрх, хамгааллын нөхцөл байдал, ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ-ын Хүүхэд хамгааллын газрын дарга О.Сэлэнгэ ХХҮГ-ын дарга Д.Гэрэлбадрах Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн хамгааллын асуудал, БСУГ-ын дарга Л.Байгалмаа Боловсролын орчин дахь хүүхэд хамгаалал, Цагдаагийн газрын дарга Н.Лхагвасайхан Олон нийтийн үйлчилгээ болон хэвлэл мэдээлэл, цахим орчин дахь хүүхэд хамгаалал зэрэг сэдвээр илтгэлүүд тавигдсан юм.

Энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулснаар хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн салбар дундын оролцоо хамтын ажиллагааг бэхжүүлж хүүхэд, өсвөр үеийнхний эрхийг хамгаалах асуудлаар дэвшүүлж байгаа зарчим, зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд санал авч зөвлөмж гаргах юм.