Мэдээ мэдээлэл (325/380)

Төрийн нэр зүтгэлтэн Ардын засгийн газрын зургаа дах ерөнхий сайд Цэнгэлтийн Жигжиджавын хүрэл хөшөөний эх загвар шалгаруулах удирдамжтай уралдаанд Ж.Дүүрэнтөгс, Б.Говьсайхан, Б.Мөнхтөр, С.Оюунтуяа нарын гурван уран бүтээлчийн зургаан санаа ирж уран бүтээлч Б.Мөнхтөр, С.Оюунтуяа нарын уран бүтээл, санаа шалгарч, тэргүүн байрын өргөмжлөл, мөнгөн шагналаар шагналаа.

Энэхүү хөшөөний эх загвар шалгарсанаар Бүрэн эрхт туурга тусгаар монгол улс үндэстнийхээ тусгаар тогтнол, хөгжил дэвшил, ирээдүйн шинэ замналын төлөө бие сэтгэл, оюун ухаанаа зориулсан УИХ-ын удаа дараагийн төлөөлөгч, УБХ-ын анхны гишүүн, Дарьгангын хошуу занги, Монголын харилцан туслах хоршооны дарга, БНМАУ-ын Худалдаа аж үйлдвэр, зам тээвэр, харилцан нэвтрэлцэх холбооны яамны анхны сайд, Монгол улсын зургаа дахь ерөнхий сайд Монгол Улсын Төрийн нэрт зүтгэлтэн ЦЭНГЭЛТИЙН ЖИГЖИДЖАВ-ын мөнхийн дурсгалд зориулан бүтээх юм.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2 дугаар тогтоолоор ерөнхий сайд Цэнгэлтийн Жигжиджавын мэндэлсний 125 жилийн ойн ажлын хүрээнд Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт суманд байрлах хуучин хөшөөг шинэчлэх, хүрэл хөшөө болгох ажилд 164,0 сая төгрөгийн хөрөнгө батлаж ажлыг эхлүүлж байна.

Эх загварын уралдаан шалгаруулалтыг Сүхбаатар аймгийн Засаг даргын 2019 оны А/132 дугаар захирамжаар тамгын газрын дарга П.Мөнхжаргалаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж эх загварын уралдааны шалгаруулалтыг явууллаа.

Цаашид 2019 онд Монгол Улсын Төрийн нэрт зүтгэлтэн, Ардын засгийн тав дахь Ерөнхий сайд Цэнгэлтийн Жигжиджавын дурсгалд зориулсан хүрэл хөшөөний нээлт болоод, ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд төлөвлөгдсөн ажлуудыг хийж гүйцэтгэхээр Ерөнхий сайд Жижиджав сантай хамтран ажиллаж байна. 
СҮХБААТАР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР,
ЕРӨНХИЙ САЙД ЖИГЖИДЖАВ САН