Мэдээ мэдээлэл (326/346)

Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын үйл ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдол иргэдээс тогтмол ирж байгаатай холбогдуулан аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар Мэргэжлийн хяналтын газрын холбоггдох хүмүүстэй уулзлаа. Тэрээр тус газрын үйл ажиллагааг хангалтгүй байгааг шүүмжлээд, хэд хэдэн үүрэг чиглэл өглөө. 

Үүнд, дутуу байгаа орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж, бүтэц орон тоог байх ёстой хэмжээнд бүрэн бий болгож, ажлаа жигдрүүлэн төрийн ажлыг цалгардуулахгүй байхыг нэн тэргүүн сануулсан юм. Баг бүрэлдэж чадаагүйгээс болж ажил цалгардах явдал гарч байгааг тэрээр онцоллоо.

 

Мөн аймаг орон нутгийн бусад байгууллагатай хамтрах ажлын уялдаа холбоог сайжруулах, хүн амын хэрэглэж байгаа ундны цэвэр ус, худалдаалж байгаа хүнсний бараа бүтээгдэхүүнд тавих хяналтаа сайржуулах, архи согтууруулах ундаа худалдан борлуулж байгаа болон түүгээр үйлчилдэг ААНБ-уудын цагийн хуваарьт тогтмол хяналт тавьж, зөрчсөн тохиолдолд хуулийн хатуу хариуцлага тооцох, цаашид аймаг орон нутгийн бусад байгууллагатай ажлаа уялдуулан ажиллахыг тэрээр үүрэг болгосон юм. 

 

                                                                                                                                                     Сүхбаатар /МОНЦАМЭ/.