Мэдээ мэдээлэл (331/337)

Аймгийн Засаг даргын орлогч Т.Мөнхболдоор ахлуулсан ажлын хэсэг Сүхбаатар, Түмэнцогт, Мөнххаан сумдад ажиллалаа. Төрийн тусгай хамгаалалттай газар болох отрын бүс нутаг, байгалийн нөөц газруудыг чөлөөлөх зорилгоор ажилласан юм. Тус газар нутагт нутаглаж байгаа малчдад 14 хоногийн хугацаанд газраа чөлөөлөхийг үүрэг болгов.

Нөхцөл байдал үнэхээр хэцүү болсон байна. Нэг үгээр хэлбэл Сүхбаатар аймгийн отрын бүс нутгийг гаднынхан, үүн дундаа нөлөө бүхий хүмүүс эзэлсэн байна гэхэд хилсдэхгүй. Олон тооны мал оруулж ирдэг, зөвшөөрөлгүй худаг ус гаргадаг асуудал энгийн үзэгдэл болжээ. Тиймээс үүнийг даруйхан цэгцлэх шаардлагатай болсон байна. Ер н ийм байдалд хүрэхэд зарим сум, багийн засаг даргын нарын оролцоо ч байгаа. Бид үүнийг ч мөн хэлэлцэн шийдвэрлэнэ. Эхний ээлжинд гадны малчдын гаргах нэн шаардлагатай. Малчдад мэдэгдэл хүргүүлж, 14 хоногийн хугацаанд газар нутгийг чөлөөлөхийн үүрэг болголоо. Хэрвээ заасан хугацаанд чөлөөлөөгүй тохиолдолд хуулийн дагуу хариуцлага тооцож, цаашлаад албадан нүүлгэх хүртэл арга хэмжээг авна. Ингэж байж энэ ажил үр дүнгээ өгөх юм. Үгүй бол энэ газар нутаг дахин сэргэхэд үнэхээр хэцүү болсон байна гэдгийг аймгийн засаг даргын орлогч Т.Мөнхболд хэллээ.