Мэдээ мэдээлэл (347/350)

. 1982 онд Н.Осгон, Г.Сумъяа нараар ахлуулсан 9 саальчин эмэгтэй Хавхаастай тасгийн гавшгай бригадыг байгуулж, нэг үнээнээс 1073-1200 литр сүү сааж, улсын төлөвлөгөөг 7300-10300 литр сүүгээр давуулан биелүүлж ажиллаж байжээ. Ийнхүү 1981 онд БНМАУ-ын хошой аварга малчин, 1989 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар болжээ. МУ-ын хэмжээнд Хөдөлмөрийн баатар цол хүртсэн 11 саальчин байдаг бөгөөд Сүхбаатар аймгийн 77 жилийн түүхэнд хөдөлмөрийн баатар ганц эмэгтэй төрөн гарсан нь Навааншаравын ОСГОН гуай билээ. Ийнхүү 30 жилийн ойг тэмдэглэх ажлыг Сүхбаатар сумын ЗДТГ, ИТХ санаачилж зохион байгууллаа. Хүндэтгэлийн арга хэмжээнд Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар оролцож, МУ-ын Хөдөлмөрийн баатар, Д.Сүхбаатарын хошой одонт, Алтан гадас одонт, БНМАУ-ын хошой аварга малчин Навааншаравын ОСГОН-д Сүхбаатар аймгийн Засаг дарга, ЗДТГ-аас 5.000.000 /Таван сая/ төгрөг олгохоор боллоо.

                                                                                        Бэлтгэсэн: Сэтгүүлч Б.Өлзийтогтох        2019.07.31