Мэдээ мэдээлэл (352/353)

Онгон суман дахь хилийн цэргийн 0184 анги аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны  04 тоот тогтоолоор Монгол Улсын Баатар Эх оронч Чойн Дугаржавын нэрэмжит болсон байна. Тиймээс Хурандаа Түвшинжаргал захирагчтай тус ангийн бие бүрэлдэхүүн прадаар жагсаж хүндэигэл үзүүллээ. 1995 онд онгон сумын 70 жилийн ойгоор сургуулийн өмнө МУ-ын баатар Чойн.Дугаржавын хөшөөг байгуулж байжээ. Түүний байлдааны ур чадвар, морины эрэмгий, сэлэмийн урлагт гарамгай эзэмшсэн байдлыг үнэлж тухайн үед “Монгол Чапаев” гэж нэрлэдэг байжээ.Ч.Дугаржав баатар 1969 оны 8-р сарын 12-нд МУ-ын баатар цол хүртжээ. Түүний баатар цолоор шагнагдсаны 50 жилийн ой энэ жил давхар тохиож байна. Өнөөдөрийн арга хэмжээний гол эзэн нь баатарын ганц охион Д.Дуламсүрэн гуай байлаа. Тэрээр энэ жил нас сүүдэр 80 хүрчээ. Үр хүүхдүүд, хамаатан садан нь бүгд хүрэлцэн ирсэн байлаа. Түүнд Аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар хүндэтгэл үзүүллээ. Ч.Дугаржав баатарын талаар Онгон сумын ард иргэд, ахмадууд ийнхүү дурсаж байна.

 

9-р сарын 1-нд Онгон сумын ЕБС-ийн хичээлийн шинэ жилийн нээлт хамт болсон юм. Сумын төр захиргааны байгууллагын ажилчид алба хаагчид, хүндэтгэлийн арга хэмжээнд оролцлоо. хичээлийн шинэ жилийн нээлтэнд зориулсан хурдан дааганы уралдаан зохиогдлоо. Онгон сумын ЕБС нь 2003 онд МУ-ын баатар Чойн.Дугаржавын нэрэмжит сургууль болж байжээ.