Мэдээ мэдээлэл (356/368)

Бичигт боомтын өнөөгийн нөхцөл байдал, тэр дундаа тээвэр хийж буй жолооч нарын нөхцөл хүнд байна. Амрах байрлах газар, эмнэлэг, хоолны газар гэх мэт төрийн үйлчилгээ байхгүй, бид хөсөр хаягдсан хүмүүс шиг байна гэдгийг жолооч нарын төлөөлөл хэлж байв. Гэхдээ бүх зүйлийг төрийн нуруун дээр тохож болохгүй, тухайн хувийн компани жолооч нарынхаа асуудалд өөрсдөө анхаарах хэрэгтэйг санууллаа. Бичигт боомтын эмчийн орон тоо сөхөгдөж байлаа. Суманд хийгдэж буй хөрөнгө оруулалтын ажлууд удааширч байна. Ялангуяа цэцэрлэгийн асуудал, Шинэ сум төсөл 5 тэрбум төгрөгийн ажил олон жил гацлаа, энэ хэзээ шийдэгдэх вэ?, Эрдэнэцагаан сумын хүн ам нэмэгдэж, уул уурхайг дагасан иргэдийн тоо их боллоо. Хүн амаа дагаад гэмт хэрэг, зөрчил гарах явдал өсч буйг хэлээд сумын цагдаагийн тасгийг өргөтгөх, хүн хүчийг нэмэгдүүлэх шаардлага тулгардаад байна. Суманд улс төрийн хэрүүл маргаан их боллоо. Төр засгийн эрх барьж байгаа эрхэмүүд та бүхэн эв эеийг хичээж ажлаач, улс төржих, хоорондоо хагаралдах байдалдаа цэг тавихыг ард иргэд нь сануулж, шүүмжилж байсан юм. Эрдэнэцагаан суманд хайгуулын болон ашиглалтын 31 зөвшөөрөл бий. Ард иргэдэд ашиггүй, хууль бус уул уурхайг хаах бодлого төрөөс явагдаж байна. Тиймээс сум орон нутаг ард иргэдээсээ асууж, судлаад аль уурхайг ч зөвшөөрөх юм, аль ч шаардлагагүй гэдгээ тодорхойлоод саналаа явуул гэдэг чиглэл өглөө. Одоогийн байдлаар 3 сум саналаа ирүүлсэн, бусад нь хариу өгөхгүй байгааг холбогдох албан тушаалтан нь хэлж байлаа.