Мэдээ мэдээлэл (357/381)

Шинэчилсэн хуультай холбогдуулан 47 журам батлагдана. Төрийн албаны мерит зарчим буюу шатлан дэвших, чадахуйн зарчимд тулгуурлана. Төрийн албаны зөвлөлийн эрх мэдлийг нэмэгдүүлж, төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болгож өгсөн. Улс төрийн сонгуулийн үр дүнгээр төрийн албанд халаа сэлгээ хийдэг асуудал шинэ хуулиар хязгаарлагдаж байна. Тэр ч утгаараа төрийн албан хаагч хүний үүрэг хариуцлага ч нэмэгдэж эхэлсэн. Зөвхөн хуульд нийцсэн шийдвэр гаргаж байх, хувийн ажлынхаа завсар, чөлөөт цагаар төрийн ажил хийдэг, хийдүүлдэг байдлаа зогсоох, төрд шударга чин үнэнчээр ажиллах хэрэгтэй. Монгол төрийн босго өндөр болсон гэдгийг санууллаа. Сүхбаатар аймагт төрийн албаны нөөцийг бүрдүүлэх шаардлага үүссэн, нөөцөд хүмүүс байгаа ч одоо тавигдаж буй ажлын байранд шаардлага хангахгүй , мэргэжил таарахгүй асуудал байгааг аймгийн Төрийн албаны зөвлөлийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Энхцэцэг хэллээ. 11-р сарын төрийн албаны шалгалт улс орон даяар зэрэг явагдана. Сүхбаатар аймагт түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж буй удирдах албан тушаалтан олон байгаа тэдгээр ажлын байранд сонгон шалгаруулалт явагдана. МУ-ын Төрийн албаны зөвлөлөөс ирсэн бүрэлдэхүүн төрийн албанд өнө удаан жил ажилласан, арвин баялаг туршлагатай ахмадуудынхаа үг, санаа бодлыг сонсож, уулзалт зохион байгуулсан юм.