Мэдээ мэдээлэл (359/368)

Тус ангийн шинэ барилгыг БНХАУ, Монгол Улсын Онцгой байдлын байгууллага болон ӨМӨЗО-ны Шилийн голын аймаг, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын  хамтын ажиллагааны хүрээнд байгуулж, ашиглалтад оруулаад байна. Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги нь 2016 онд байгуулагдснаас хойш өдгөө хил залгаа Хэнтий, Дорнод аймгийн зарим сумдад болон хөрш зэргэлдээх БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн нутагт дэвсгэрт гамшгаас урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох үүргийг гүйцэтгэн ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.