Мэдээ мэдээлэл (362/380)

 Гэвч заавал улсаас өгөх мөнгийг харах биш орон нутаг өөрийн хүч чадлыг ашиглан улсын хэмжээнд үнэлэгдэхүйц томоохон бүтээн байгуулалт хийж болдгийн тод жишээ энэхүү эмнэлэг байлаа. Улс эх орон, аймаг орон нутгийн хөгжил дэвшлийн гол суурь бол ард иргэд. Тиймээс иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө хөрөнгө оруулалт хийж чадсан Сүхбаатар аймгийн үе үеийн удирдлага, хамт олонд баяр хүргэе. Эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтнүүддээ ажлын өндөр амжилтыг хүсье гээд Уламжлалтын эмнэлгийн эрхлэгч Ц.Анхбаярт дурсгалын зүйл гардуулав.
Энэхүү эмнэлгийг барих санаачилгыг анх 2014 онд гаргаж, иргэдээс санал авсны үндсэн дээр уламжлалтын эмнэлэг барих шийдвэрийг гаргасан. Судалгаанд хамрагдсан нийт иргэдийн 63 хувь нь ахмадууд байсан ба тэд бүгд уламжлалтын эмнэлэг барих шаардлагатай гэсэн саналыг өгсөн байдаг. Ингэж иргэдийнхээ саналд тулгуурлан энэхүү эмнэлэг барьснаараа онцлог. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн уламжлалтын эмч мэргэжилтнүүд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Зүүн үзэмчин хошууны Улиастай хотын Монгол эмнэлгийн хороотой 2010 оноос хойш хамтран ажиллаж, харилцан туршлагаа солилцож ирснээр аймагт хийх уламжлалтын эмчилгээний нэр төрөл олширсон. Өдгөө шинэ эмнэлэгтэй болсноор хэвтэн эмчлүүлэх иргэдийн тоо нэмэгдэж, мөн шинэ төрлийн эмчилгээ хийнэ гэдгийг аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Эрдэнэтуяа хэллээ.
Шинэ эмнэлгийн нээлтэд аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон нутаг хариуцсан зөвлөх Ж.Батсуурь, нарын тэргүүтэй дарга удирдлагууд урилгаар оролцсон юм.