Мэдээ мэдээлэл (369/376)

Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар нь аймгийн төрийн захиргааны байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагаа, үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар хэрэглэгчийн үнэлгээг хийлгэх тул сонирхсон этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. Хэрэглэгчийн үнэлгээ хийх хөндлөнгийн үнэлгээний байгууллага дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

1. Үнэлгээ хийх сонирхлоо илэрхийлсэн албан бичиг.

2. Судалгаа болон үнэлгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд байх. (судалгааны хүрээлэн, төрийн бус байгууллага, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байгууллага)

- Байгууллагын танилцуулга

- Байгууллагын Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

3. Судалгаа болон үнэлгээний чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх, үүний дотор хэрэглэгчийн үнэлгээний чиглэлээрх сургалтад хамрагдсан байх нь давуу тал болно

- Байгууллагын гүйцэтгэсэн ижил төстэй төслийн туршлагын мэдээлэл

4. Санхүүгийн болон хүний нөөцийн чадавхтай байх.

- Багийн бүтэц, бүрэлдэхүүн, туршлага, товч намтар бүхий мэдээлэл

5. Үнэлгээг удирдамжид заасан хугацаанд хийж гүйцэтгэх чадвартай байх.

- Байгууллагын менежментийн чадавх, бусад нөөцийн мэдээлэл ирүүлнэ.

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар  2019 оны 10 дугаар сарын 25–ны 16.00 цагт албан бичгээр ирүүлсэн байна.

Захиалагчийн хаяг: Сүхбаатар аймгийн ЗДТГ.

Аймгийн ЗДТГ-ын байр 2 дугаар давхар 205 тоот өрөө