Мэдээ мэдээлэл (371/376)

Авлигатай тэмцэх газраас иргэд олон нийтэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, авлигатай тэмцэх үйл ажиллагаанд иргэдийг татан оролцуулах, зөвлөгөө, мэдээлэл өгөх, гомдол хүлээн авах, санал, хүсэлтийг сонсох зорилгоор “Авлигатай тэмцэх газар танай аймагт” соён гэгээрүүлэх өдөрлөгийг зохион байгуулж байна.


Авлигатай тэмцэхэд иргэд хэрхэн оролцох, ямар үүрэгтэйг ярьж таниулан, төрийн албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлэг гэж юу вэ, иргэд хэрхэн танилцаж, хяналт тавих боломжтой талаар мэдээлэл өгөв.

Мөн уулзалт, өдөрлөгт оролцсон иргэдийн сонирхсон асуултад хариулж, гомдол хүлээн авав. Авлигатай тэмцэх газрын гомдол, мэдээлэл хүлээн авах утас 110 дугаарын утсыг иргэд олон нийтэд таниулан сурталчлах, иргэдийн дунд асуулт хариултын хөгжөөнд АХА тэмцээн зохион байгуулах зэрэг арга хэмжээг зохион байгуулжээ.