Мэдээ мэдээлэл (384/385)

2018 онд Сүхбаатар аймгийн Онгон сумын 3-р багийн нутаг “Билгэх баян бүрд” гэдэг газраас тус сумын малчин Цэвэгсүрэнгийн Энхмандал шашин, соёлын 34 ширхэг олдвор олж, аймгийн Угсаатны зүйн музейд хүлээлгэн өгсөн байна. 


Ийнхүү иргэний үүргээ нэр төртэй биелүүлж, соёлын өвийн сан хөмрөгийг баяжуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан түүнд "Соёлын өвийн тухай" хууль болоод холбогдох журмын дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал буюу 4.800.00 төгрөгийг аймгийн удирдлагууд гардуулж, хүндэтгэл үзүүллээ.